Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


  • 14 October, 2020




Энэтхэг улсад суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрээр “Хүннү Эйр” компани энэ сарын 19-ний Даваа гаригт Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатарын чиглэлд тусгай захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа, Энэтхэгийн “ЖМС” тусгай захиалгат нислэгт хамрагдах манай иргэдэд хөнгөлөлт үзүүлж тийзийн үнийг 600 ам.доллар болгосныг өмнө мэдээлэсэн билээ.

Тусгай захиалгат нислэгийн бэлтгэл ажлууд хийгдэж Энэтхэг, Афганистан улсуудад зөвшөөрөл авах хүсэлтүүд, нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг ГХЯ-ны Консулын газар, УОК-ийн Шуурхай штаб болон Энэтхэгийн холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

Улсын Онцгой Комисс хилийн чанадад саатсан, эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ заавал тусгай нөхцөл хангасан байхыг шаардахгүй байгаа боловч Энэтхэг улсын хувьд цар тахлын цагийн байдлаас шалтгаалан ойрын хугацаанд, магадгүй энэ оныг дуустал хуваарьт нислэг нээгдэхгүй байж болзошгүй байна.

Энэтхэгт суралцдаг, эх орондоо буцах хүсэлтэй оюутан, бусад иргэд дурдсан тусгай захиалгат нислэгт хөнгөлөлттэй үнээр хамрагдах цөөн боловч суудал байгаа, нислэгт хамрагдахад тийзийн үнэ, цар тахлын шинжилгээ хийлгэсэн, “Эрүүл” гэсэн магадлагаа шаардлагатайг дахин сонордуулья.

Тусгаарлах байранд 21 хонох (гэртээ 14 хоног тусгаарлахыг шаардахгүй болсон) тул Улсын Онцгой Байдлын Ерөнхий газрын данс (ХААН БАНК 5084538375)-д байр, хоол, унааны зардалд нэг сая 60 мянган төгрөг (6-18 настай хүүхэд 640 мянган төгрөг)-ийг тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР, ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг тодорхой дурдан шилжүүлэх.

Паспорт, бусад бичиг баримтынхаа хүчинтэй хугацааг нягталж, визийн хугацаа хэтэрсэн тохиолдолд Гадаадын иргэдийг бүртгэх алба (FRRO)-д цахимаар хандаж өргөдлийг тань хүлээн авсан гэдэг нотолгооны хуудсыг хэвлэж авах зэрэг болно.

Энэтхэгийн үндэсний Дивали, Дошахрагийн баярууд, тэмдэглэлт ой, үйл явдлууд ойртож , нийслэл Шинэ Дели болон бусад зарим хот, мужид хөл хорионы дэглэм хэсэгчлэн суларч байгаа боловч цар тахлын халдвар дорвитой буурахгүй, хүүхдээс хүүхдэд, найз нөхдийн дунд, эрэгтэйчүүд, ялангуяа чихрийн шижин, цусны даралт ихэсэх, зүрх судас, амьсгалын замын өвчтэй өндөр настай хүмүүст тархах нь элбэг байгаа тул дараах цөөн зүйлд анхаарна уу. Тухайлбал,

- онц шаардлагагүй бол олон нийтийн газраар явах, нийтийн тээврээр зорчихоос зайлсхийх, амны хаалт, гар ариутгах шингэн хэрэглэх, бээлий, малгай, битүү хувцас өмсч, хоорондын зайг барих, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний хадгалах хугацаа сав, баглаа боодлын нь бүрэн бүтэн байдлыг анзаарах,

- Үндэслэл нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа аль болон тайван байлгах,

- Шинэ сэргэг мэдээ мэдээллийг шуурхай дамжуулахад дөхөмтэй байхыг бодолцон холбоо барих цахим хаяг, утасныхаа дугаарыг ЭСЯ-нд мэдэгдэх эдгээр болно.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook