Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


  • 19 October, 2020




ИРГЭДИЙН АНХААРАЛД

Шинэ Дели хот

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Энэтхэг улсад суугаа Монгол Улсын иргэд Та бүхэндээ сайн сайхан зүйлс муу муухайг ялан дийлддэгийн билэгдэл NAVRATRI-ийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрээр “Хүннү Эйр” компани Шинэ Дели-Улаанбаатарын чиглэлд тусгай захиалгатай нислэг үйлдэхээр өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагт Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал (IGIA)-ын 3 дугаар зогсоолоос (Terminal 3) хөдөлнө. Зорчигчид 15.00 цагт 3 дугаар терминалын 8 дугаар хаалганд очсон байх нь зүйтэй. Нисэх буудалд ороод бүртгэлийн хэсэгт очихыг Газрын үйлчилгээний алба 13.00 цагт мэдэгдэх болно.

Тусгай захиалгат нислэгийн бэлтгэл ажлууд хийгдэж Энэтхэг, Афганистан улсуудаас зөвшөөрөл авсан, суугаа орны холбогдох албад ирэх болон явах зорчигчдын нэрсийг баталгаажуулсан.

Энэтхэгт суралцдаг, эх орондоо буцах хүсэлтэй оюутан, бусад иргэд дурдсан тусгай захиалгат нислэгт хамрагдахад тийзийн үнэ, цар тахлын шинжилгээ хийлгэж, “Эрүүл” гэсэн магадлагаа авсан, паспорт, бусад бичиг баримтынхаа хүчинтэй хугацааг нягталж, визийн хугацаа хэтэрсэн тохиолдолд Гадаадын иргэдийг бүртгэх алба (FRRO)-д цахимаар хандаж өргөдлийг тань хүлээн авсан гэдэг нотолгооны хуудсыг хэвлэж хавсаргасан байхыг дахин сонордуулья.

Нисэх буудалд хүрэлцэн ирэх, тусгай нислэгээр зорчих үед амны хаалт, бээлий, малгай, битүү хувцас өмссөн, хоорондын зайг барьсан, хувьдаа гар ариутгах шингэн нөөцөлж авсан байхаас гадна гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний хадгалах хугацаа сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анзаарах нь зүйтэй.

Энэтхэг улсад өнгөрөгч 9 дүгээр сартай харьцуулахад хөл хорио хэсэгчлэн суларсан, худалдаа, үйлчилгээний газуудын үйл ажиллагаа үе шаттайгаар нээгдэж байгаа, шинжилгээ сорилуудын тоо нэмэгдсэн боловч хоногт нэг сая 17 мянгаар нэмэгдэж байсан цар тахлын халдварын тохиолдол өнгөрөгч Лхагва гаригийн байдлаар хоногт 750 мянга болж харьцангуй буурч байна.

Ариун цэвэр халдваргүйтлын дэглэмийг чанад сайн баримталбал 2021 оны 2 дугаар сард халдвар авсан өвчтний тоо 10.6 саяд хүрэх боловч халдварын тархалтын хүнд үе ард хоцорсон байх боломжтой гэж эрүүл мэндийн салбарын байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнүүд таамаглаж байна.

Иймд одоо үргэлжилж байгаа Navratri-ийн өдрүүд, удахгүй тохиох Дошахра, Девалийн баярууд, тэмдэглэлт ой, үйл явдлуудын үеэр шаардлагагүй бол олон нийтийн газраар явах, нийтийн тээврээр зорчихоос зайлсхийх, урьдын адил амны хаалт, бээлий, малгай, битүү хувцас, гар ариутгах шингэн хэрэглэх, хоорондын зайг барих, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнснийхээ хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгах,

Шинэ сэргэг мэдээ мэдээллийг шуурхай дамжуулахад дөхөмтэй байхыг бодолцон холбоо барих цахим хаяг, утасныхаа дугаарыг ЭСЯ-нд мэдэгдэхийг дахин сануулья.

Та бүхэнд эрүүл энх, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook