Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


  • 27 October, 2020




Шинэ Дели хот

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Энэтхэг, Шри Ланка, Балба, Бангладеш, Бутан  улсад суугаа Монгол улсын иргэд Та бүхэнд энэ өдрийн мэндийг  дэвшүүлье.

Улсын Онцгой комисс ирэх арваннэгдүгээр сард “МИАТ” компанийн тусгай үүргийн 10 удаагийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэв. Үүнд:

11 сарын 3-нд   Сөүл-Улаанбаатар

11 сарын 6-нд   Алматы-Улаанбаатар

11 сарын 11-нд Токио-Улаанбаатар 

11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 

11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар 

11 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар

11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар 

11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 

11 сарын 25-нд Токио-Улаанбаатар

11 сарын 27-нд   Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай Удирдлагын Штаб мэдээлэв.

УОК-ын Даваа гаригийн хурлаар улс оронд гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгасан байна

Энэтхэг, Шри Ланка, Балба, Бангладеш, Бутан улсад суугаа манай иргэд 11 дүгээр сард тусгай үүргийн нислэгээр зорчих тохиолдолд хувийн өргөдөл, паспорт болон визийн хуулбар, оршин суугаа газрын тодорхой хаяг, Монголд холбоо барих ар гэрийнхний утасны дугаар зэргийг тус ЭСЯ-нд ирүүлэх шаардлагатай. ЭСЯ тэдгээрт үндэслэн хүсэлтийг тань УОК-т шуурхай уламжлах болно. Оршин суугаа газраасаа МИАТ компанийн  тусгай үүргийн дамжих нислэгт хамрагдахаар тухайн улс, хот руу аялах бэлтгэл ажлыг иргэд өөрсдөө хангахыг анхаарна уу.

Энэтхэгийн Дотоод хэргийн Яам энэтхэгийн болон бусад улсын иргэдийн визийн талаар өнгөрөгч долоо хоногт дараах шийдвэрийг гаргав. Үүнд: Энэтхэгт аялах гадаадын иргэдийн хувьд цахим болон жуулчныхаас бусад бүх ангиллын, тухайлбал, бизнес, хурал зөвлөлгөөн, ажил хөдөлмөр эрхлэх, сургуульд суралцах, судалгаа шинжилгээний ажил хийх,  эмчлүүлэх хүсэлтэй хүмүүст, эмчилгээнд  ирэгчдийн асрагч, харгалзагч нарт виз олгох аж. Дээрх  англилын визийн хугацаа дууссан тохиолдолд тухай улс дахь Энэтхэгийн ДТГ-т хандан сунгуулах  боломжтой.   

Энэтхэг улс, өнөөдрийн байдлаар АНУ, Их Британи, Япон, Франц зэрэг арав гаруй оронтой харилцан нислэг үйлдэх түр хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд дараах  улс орнуудад Энэтхэгээс  иргэний  агаарын тээврийн Air India, United Air, Air France, Lufthansa, Air Canada, Emirates, Etihad болон Virgin Atlantic зэрэг компани нислэг үйлдэж байна.

Энэтхэгийн үндэсний баяр, тэмдэглэлт ой, үйл явдлууд ойртож, зарим хот, мужид хөл хорионы дэглэм хэсэгчлэн суларч байгаа боловч цар тахлын халдвар дорвитой буурахгүй, хүүхдээс хүүхдэд, найз нөхдийн дунд, эрэгтэйчүүд, ялангуяа чихрийн шижин, цусны даралт ихэсэх, зүрх судас, амьсгалын замын өвчтэй өндөр настай хүмүүст тархах нь элбэг байгаа тул дараах цөөн зүйлд анхаарна уу. Тухайлбал,

Онц шаардлагагүй бол олон нийтийн газраар явах, нийтийн тээврээр зорчихоос зайлсхийх, амны хаалт, гар ариутгах шингэн хэрэглэх, бээлий, малгай, битүү хувцас өмсч, хоорондын зайг барих, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах,  шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний хадгалах хугацаа сав, баглаа боодлын нь бүрэн бүтэн байдлыг анзаарах,

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа аль болон тайван байлгах,

Шинэ сэргэг мэдээ мэдээллийг шуурхай дамжуулахад дөхөмтэй байхыг  бодолцон холбоо барих цахим хаяг, утасныхаа дугаарыг ЭСЯ-нд мэдэгдэх эдгээр болно.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье.                            

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook