Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


  • 06 November, 2020




Шинэ Дели хот,

2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр

 

Энэтхэг, Өмнөд Азийн бусад улсад суугаа Монгол Улсын иргэн Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Улсын Онцгой комисс цар тахлын халдвараас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан боловч иргэдээ хилийн чанадаас татан авах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. УОК үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн энэ 11 дүгээр сард үйлдэх тусгай үүргийн  нислэгийн хуваарийг зарласныг тус ЭСЯ-ны  нүүр номноос үзнэ үү.

Казахстан Улс гадаадаас нислэг хүлээн авах, илгээх боломжгүй гэж мэдэгдсэн, БНХАУ түр хугацаагаар Энэтхэгээс зорчигч хүлээн авахгүйгээр шийдвэрлэсэн тул эдгээр улсаар дамжих энэ сард нислэг байхгүй аж.

Энэтхэг Улсын Иргэний агаарын тээврийн яам өнгөрөгч 5 дугаар сард нээсэн дотоодын нислэгүүд хүчин чадлынхаа 60 хувьд хүрэхэд гадаад нислэгүүдийг нээх асуудлыг авч үзнэ гэж мэдэгдсэн бөгөөд дотоодын нислэгүүд 2021оны хоёрдугаар сарын 24-нд дээрх хэмжээнд хүрэх төлөвтэйг үзвэл түүнээс наана гадаад нислэг нээгдэхээргүй байна.

Тус улс хөрөнгө оруулах, бизнес эрхлэх, эмчлүүлэхээр ирэх хүмүүст виз олгоно. АНУ, Их Британи, Япон, Франц, Арабын нэгдсэн Эмират Улс, Мальдив зэрэг оронтой харилцан нислэг үйлдэх түр хэлэлцээр байгуулсан, зарим улс зөвхөн өөрийн болон Энэтхэгийн иргэдийг авахаар тохирсон юм байна. Хоёр талын түр тохиролцоогоор эхлүүлсэн нислэгийн зорчигч “Цар тахлын шинжилгээг  гурав хоногийн хугацаанд хийлгэж “халдваргүй” гэдэг бичигтэй тохиолдолд тусгаарлахгүй, шинжилгээ хийлгээгүй бол нисэх буудалд шинжилгээ хийлгэх боломжтой. Шинжилгээ хийлгэхүй гэвэл  эмнэлэгт болон байрандаа (7+7 хоног ) тусгаарлагдах, тусгаарлагдахгүй гэвэл урьдчилж цахимаар мэдэгдэх шаардлагатайг  “The Indian Express”  сонины өнөөдрийн дугаарт  зарласан байна.

Эх орондоо яаралтай буцахыг хүссэн манай иргэд шаардлагатай гэж үзвэл Элчин сайдын яамны Консулын ажилтантай (утас: +91-9971099068 Консулын е-майл: mongoliadelhi@gmail.com) холбогдон консулын үйлчилгээ, зөвлөгөө авахаас гадна, дамжих нислэгт хамрагдахаар тухайн улс, хот руу зорчих бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.

ЭСЯ хүсэлтийг тань дараах мэдээллийн хамт ГХЯ-ны Консулын газарт уламжлах болно. Үүнд:

  • Хувийн өргөдөл (Нутаг буцах шалтгаанаа дэлгэрэнгүй тусган гараар бичсэн),
  • Гадаад паспорт, визийн хуулбар,
  • Оршин суугаа газрын тодорхой хаяг,
  • Монголд холбоо барих ар гэрийнхний харилцах утасны дугаар
  • Нислэгийн маршрут эдгээр болно.

Энэтхэг Улсад 11 дүгээр сарын 5-ны байдлаар цар тахлын 7.9 сая тохиолдол бүртгэгдсэн, 124 мянга 984 хүн нас барсан, 7,765,966 хүн  эмчлүүлж эдгэрсэн. Делид 359,390 тохиолдол бүртгэгдсэн, 327,171 хүн эдгэрсэн, 4,426 хүн нас барсан, сүүлийн 24 цагт халдвар нэмэгдэж 6715 тохиолдол бүртгэгдсэн тул удахгүй эхлэх  Дивалийн баярын үеэр онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явах, нийтийн тээврээр зорчихоос зайлсхийх, урьдын адил амны хаалт, бээлий, малгай, битүү хувцас, гар ариутгах шингэн хэрэглэх, хоорондын зайг барих, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах,  шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнснийхээ  хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах,

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгах,

Шинэ сэргэг мэдээ мэдээллийг  шуурхай дамжуулахад дөхөмтэй байхыг  дахин сануулья.

Танд  эрүүл энх,  сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ                           

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook