Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


  • 13 November, 2020




Шинэ Дели хот

2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр,

Энэтхэг, Өмнөд Азийн бусад улсад суугаа монгол иргэд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газар 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас 17-ны 06:00 цаг дуустал Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэсэн  тул  хилийн чанадаас иргэдээ татан авах ажиллагааг түр хугацаагаар зогсоосон, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ компанийн энэ сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээс бусад нислэг цуцлагдсан байна.

Энэтхэг улсын засгийн газар албан болон хувийн хэргээр тус улсад зорчих иргэдэд дараах зүйлийг анхааруулж байна.Үүнд:

1.    Энэтхэг улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар бүртгүүлэх.

2.    Цахим хуудас эсвэл агаарын тээврийн тухайн компаниар уламжлан Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн Яаманд хандаж эмнэлгийн болон гэрийн нөхцөлд 14 хоногийн хугацаагаар тусгаарлагдана, Энэтхэгийн Засгийн газрын бусад шийдвэрийг дагаж мөрдөнө гэдгийг нотлох.

3.    Жирэмсэн болон архаг өвчинтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй, ойр дотны хүн нас нөхчсөн гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай зорчигч хүсэлт гаргавал гэртээ 14 хоног тусгаарлагдахыг зөвшөөрөх шаардлагатай.

4.    Хүндэтгэн үзэх шалтгаантай зорчигч Энэтхэг улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар өргөдөл ирүүлбэл Энэтхэгийн Засгийн газар тухайн зорчигчийн өргөдөлд үндэслэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээ мэдэгдэнэ.

5.    Нислэг эхлэхээс 72 цагийн өмнө “RT-PCR”-ийн оношлогоо хийлгэж сөрөг хариу авсан зорчигч албан ёсоор үйлдэгдсэн оношлогооны хариу-бичгийг үзүүлэх буюу цахим хуудсаар урьдчилж илгээн тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. Зорчигч цахим бүртгэлийн асуумжид худал мэдүүлвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ, оношлогооны хариутай бичгийг нисэх буудалд дээр ирээд танилцуулж болно.

 6.   RT-PCR” оношлогооны сөрөг” хариу бүхий бичиггүй, 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлттэй зорчигч нисэх буудалд ирсэн үедээ уг оношлогоонд хамрагдах боломжтой.

7.    Эмнэлгийн тусгаарлалтаас чөлөөлөгдсөн Зорчигч гэрийн тусгаарлалтад байхдаа биеийнхээ эрүүл мэндийн байдлыг хянаж ажиглах үүрэг хүлээнэ.

8.    RT-PCR” оношлогоо хийлгээгүй, сөрөг хариу бүхий бичигг нисэх буудалд оношлогоо хийлгэхээр урьдчилж захиалаагүй (нисэх буудал оношлогоо хийх боломжгүй) зорчигч эмнэлэгт болон гэрийн нөхцөлд 7+7 хоног тусгаарлагдана.

Хөл хорио айл өрхүүд болон иргэдийн ажил эрхлэлт, орлого, амьжиргаанд нөлөөлөх тул хулгай, булаалт, залилангийн хэрэг гарах, баярын өдрүүдэд худалдааны төв, дэлгүүрүүдэд хөл хөдөлгөөн ихэсч цар тахлын тохиолдол нэмэгдэж болзошгүй тул гэртээ  байж биеийн дархлаагаа дэмжих, олон нийтийн газраар явах, нийтийн тээврээр зорчих тохиолдолд амны хаалт, гар ариутгах шингэн хэрэглэх, бээлий, малгай, битүү хувцас өмсч, хоорондын зайг барих,

Гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах,шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний  хадгалах хугацаа сав, баглаа боодлын нь бүрэн бүтэн байдлыг анзаарах,

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа аль болон тайван байлгах.

Та бүхэнд  эрүүл энх, сайн сайхныг хүсье.                            

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook