Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


  • 23 December, 2020




Шинэ Дели хот

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр,

Энэтхэг, өмнөд Азийн бусад улсад суугаа Монгол Улсын иргэд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсад цар тахлын гаралт нэмэгдсэн (1063 тохиолдол бүртгэгдсэнээс 51 хувь буюу 541 хүн эдгэрсэн, 543 хүн эмчлүүлж байна)-тэй холбоотойгоор Улсын Онцгой Комисс энэ өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг дуустал бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг тогтоох, нэн шаардлагатай 15 төрлийн үйлчилгээнээс бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлахаар шийдвэрлэв. Үүссэн нөхцөл байдал, тусгаарлах байрны  хүрэлцээнээс хамаарч иргэдээ хилийн чанадаас татан авах болон гадаадын иргэдэд виз олгох ажиллагааг түр хугацаагаар зогсоосон болно. 

Их Британи улсад  түргэн тархдаг, шинэ  төрлийн  нянгаар дамждаг цар тахалын  халдвар  илэрсэн тухай тус улсын Засгийн газар анхааруулж хөл хорионы дэглэмээ зарим бүс нутагт чангатгасан, бусад улс түүний дотор, Энэтхэг  улс тэндээс иргэдээ татан авах нислэгүүдийг зогсоогоод байна.

Шинэ төрлийн нян илүү хүнд хэлбэрээр өвчлүүлдэг, илүү олон хүн үхүүлдэг, вакцинд дийлддэггүй гэх ямар нэгэн баримт нотолгоо одоогоор үгүй. “Модерна”, “Пайзер” зэрэг вакцин үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг найдвартай, бүрэн үйлчилнэ гэж мэдэгдэж байна.  

Энэтхэг улсад цар тахалыг илрүүлэх оношлогоо нэмэгдсэн (7.7 сая  хүн), эдгэрэлт сайжирсан (9.64 сая хүн) боловч эл өвчнөөр 10.1 сая  хүн өвдсөн, 146 мянган хүн нас барсан, тархалт нэмэгдсээр байгаа тул Зул сарын болон Шинэ жилийн баяруудаар онцгой шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явалгүй, урьдын адил хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг сахих нь өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдэлээс сэргийлэх, хамгаалахад тустайг анхаарна уу.

Консулын дэмжлэг туслалцаа шаардагдсан үед Элчин сайдын Яамны  Консулын ажилтантай (утас: +91-9971099068, e-майл: mongoliadelhi@gmail.com)  холбогдохыг зөвлөж байна. Таны хүсэлтийг ГХЯ-ны Консулын газарт уламжлахад дараах мэдээлэл шаардагдана. Үүнд:

  • Хувийн өргөдөл
  • Гадаад паспорт, визийн хуулбар,
  • Оршин суугаа газрын хаяг,  холбогдох утасны дугаар
  • Монголд холбоо барих ар гэрийнхний харилцах утасны дугаар эдгээр болно.

Танд нийтийн тээврээр зорчихдоо урьдын адил амны хаалт, бээлий, малгай, дулаан хувцас хэрэглэх, хүн хоорондын зайг барих, дараа нь гараа ариутгах, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах,  шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнснийхээ хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах.                                             

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгах,

Шинэ сэргэг мэдээ мэдээллийг шуурхай дамжуулахад дөхөмтэй зөвлөж эрүүл энх,  сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.                            

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook