Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


  • 02 March, 2021




Шинэ Дели хот

2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр                                                                              

 

Энэтхэг, Өмнөд Азийн бусад улсад суугаа монгол иргэд Та бүхний амрыг эрэн мэндчилье.

Ардчилсан Монгол Улсын  иргэд та бид төр, засгийн газраа эмхлэн бүрдүүлэх үйлсэд гар бие оролцон Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэг сайхан уламжлалтай билээ.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг энэ оны 6 дугаар сарын 9-ний өдөр явуулах,  хилийн чанадад суугаа, 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай сонгуулийн эрх бүхий иргэдийн  санал  хураах ажиллагааг мөн оны 5 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд  зохион байгуулахаар шийдвэрлэв. Сонгуулийн тухай хуульд явуулын хайрцагаар санал авах тухай заагаагүй юм.

Иймд Энэтхэг, Балба, Бутан, Шри Ланка, Мальдив, Афганистан Улсад суугаа иргэдээ Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалахын хамт сонгуульд оролцон саналаа өгөх сонгогчид 3 дугаар сарын 15-ны дотор ЭСЯ-нд бүртгүүлж, дээр дурдсан  хоёр өдөр тус ЭСЯ-ны байр (34 Golf Links, Archbishop Makarios Marg, New Delhi 110003)-д хувийн бичиг баримттай хүрэлцэн ирэхийг үүгээр  сонордуулж  байна.

Сонгогчид +91-9971099068 утас, mongoliadelhi@gmail.com цахим хаягаар сонгуульд оролцох хүсэлтээ ЭСЯ-нд урьдчилж мэдэгдэн, дараах бичиг баримтад үндэслэн бүртгэлд хамрагдана. Үүнд:

  • Энгийн гадаад паспорт буюу Ииргэний үнэмлэхийн хуулбар,
  • Монгол Улсад бүртгэлтэй  үндсэн хаяг,
  • Энэтхэг Улсад бүртгэлтэй  өнөөгийн хаяг,
  • Холбоо барих утасны дугаар буюу цахим шуудангийн хаяг. 

Энэтхэг болон Өмнөд Азийн бусад улсад цар тахлын халдварын тархалт буурч байгаа боловч  нийтийн тээврээр зорчихдоо урьдын адил амны хаалт, бээлий, малгай хэрэглэх, хүн хооронд 2 метр зайг барих, гараа ариутгах, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хүнсний хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгах.

Шинэ сэргэг мэдээ мэдээллийг шуурхай дамжуулахад дөхөмтэйг чухалчлан зөвлөх  ялдамд  Танд  эрүүл энх, сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook