Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


  • 13 April, 2021




Шинэ Дели хот

2021 оны 4 дүгээр сарын 13-н

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Энэтхэг улсад “Ковид-19” цар тахлын халдвар дахин газар авч энэ 4 дүгээр сарын 12-ны  байдлаар давж 165, 911 тохиолдол бүртгэгдэв.

Махараштра, Одисса, Теленгана, Чаттисгарх зэрэг мужид халдварын “шинэ давалгаа”  эхэлж, тус улсын хэмжээнд 1,272,982  хүн халдвар авсан, 172,675 хүн нас барсан, нийслэл Шинэ Дели хотод сүүлийн 24 цагт 14,491 хүн  шинээр  халдвар авсан, 72 хүн нас барсан, залуус түлхүү өвчлөх, эндэгдэл их байж болзошгүй талаар эрүүл мэндийн байгууллагууд  сэрэмжлүүлж байна.

Засгийн газар  нь хүмүүс амны хаалт, хоорондын зай барих, гараа угаах шаардлагыг анхаарах нь суларсанаас халдвар даамжирсан гэж үзэж, халдварын тархалтыг тогтоон барихын тулд хүн амыг шинжилгээнд хамруулах, хавьтлуудыг олж илэрүүлэх, вакцинжуулалтыг эрчимжүүлэх, эрүүл ахуй, халдваргүйтгэлийн дэглэмийг чанад сахиулах, өвчний тархалт огцом нэмэгдсэн шалтгааныг  нарийвчлан тогтоох зорилт тавьж, шөнийн цагаар,  долоо хоногийн эцсээр хөл хорио тогтоох, олон хүн цугладаг  худалдааны зах, үзвэр үйлчилгээний газруудыг хаах буюу ажиллах цагийг багасгах, сургуулиудыг цахимаар хичээллүүлэх, хувийн хэвшлийг гэрээс ажиллах,  нийтийн тээвэрт зорчигчийн тоог хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байна. Төрийн байгууллагууд ажилтнуудаа 1/3-ийг ээлжээр ажиллууах, уулзалт, арга хэмжээг хязгаарлах горимд шилжин ажиллаж байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, бизнесийн болон бусад яаралтай хэргээр зорчихоос бусад тохиолдолд дээр дурдсан цагийн байдлыг харгалзах олон нийт газраар зорчилгүй, үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөе.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тусламжийг хилийн чанадад суугаа иргэдийн эзэмшдэг дотоодын банкин дахь дансанд шилжүүлэх бөгөөд дараах цахим хуудаст заасны дагуу бүртгүүлэх боломжтой.

http://www.consul.mn/index.php?moduls=19&id=449.

“Хүннү Эйр” компани 2021 оны 5 дугаар сарын 20д Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатарын чиглэлд тусгай захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа тул нутаг буцах хүсэлтэй иргэд тус компанитай https://www.hunnuair.com/mn холбогдож нислэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, буюу ажил хэргээ зохицуулах нь зүйтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгөх хүсэлтэй Энтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа, сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагаа 5 дугаар сарын 9-нийг хүртэл үргэлжлэх тул +91-9971099068 утсаар, mongoliadelhi@gmail.com цахим шуудангийн хаягаар холбогдож бүртгүүлэхийг дахин сануулья.

Монгол Улсад цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хорионы хугацаанд консулын үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай иргэдэд Гадаад харилцааны яамны Консулын газар дараах хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхийг үүгээр сонордуулья. Үүнд:

- ГХЯ-ны КГ Даваа-Баасан гарагт 10:00-14:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх бөгөөд шүүхийн  үйл ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийн холбогдолтой итгэмжлэлийг баталгаажуулна. Жич: Итгэмжлэл ирсэн эсэхийг илгээсэн он, цагийн дараалал, илгээгч улс, илгээгч, хүлээн авагчийн овог, нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгасны дараа ГХЯ-ны Консулын газартай холбогдож болно.

- Хатуу хөл хорио тогтоохоос өмнө мэдүүлсэн болон гадаад улсад яаралтай илгээх тохиолдолд Апостиль гэрчилгээ олгох тул иргэдэд Даваа-Баасан гарагт 10:00-14:00 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.

- Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 83042222, 83052222 дугаарын утсаар, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар харилцана уу.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook