Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


  • 03 May, 2021




Шинэ Дели хот

2021 оны 5 дугаар сарын 3-ны өдөр                                                                                           

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгөх хүсэлтэй, сонгуулийн эрх бүхий иргэдийг тус ЭСЯ-нд 5 дугаар сарын 9-нийг хүртэл бүртгэж байгаа тул +91-9971099068 утсаар болон mongoliadelhi@gmail.com цахим шуудангийн хаягаар холбогдоно уу.

Монгол Улсын засгийн газар Энэтхэг улсад “Ковид-19” цар тахлын халдвар газар авснаас эмнэлгүүдэд ачаалал нэмэгдэн, эм хэрэгсэл,  ялангуяа хүчил төрөгчийн хангамж хомсдож  өвчлөл, нас баралт огцом нэмэгдсэнтэй холбогдуулан нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргав.

Манай улсын олон нийт Энэтхэгийн ард түмэнд туслах аян өрнүүлж “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ 90,011,000 төгрөг, иргэн Ц.Гүрсэд 30,705,00 төгрөг, Монгол Энэтхэгийн Бизнесийн Зөвлөл 7.5 сая төгрөгийн хандив цуглууж БНЭУ-ын Засгийн газрын  PM Cares санд шилжүүлэхэд бэлэн болоод байна.

Энэтхэг Улсын Засгийн газар 5 дугаар сарын 1-нээс насанд хүрсэн бүх  хүнийг “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн тул тус Улсад оршин суугаа Монгол иргэд оршин суугаа дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд https://www.cowin.gov.in/home, Aarogya Setu апплекейшн болон өөрийн нэр дээрх гар утасны дугаараар бүртгүүлж вакцин тариулахыг уриалж байна.

“Хүннү Эйр” компани 2021 оны 5 дугаар сарын 20-нд Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгааг зарлан тус компанийн ирүүлсэн  мэдээллийг  үзнэ үү. Үүнд:

“Хүннү Эйр” компанийн зүгээс 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар-Дели-Улаанбаатар чиглэлд тусгай захиалгатай нислэг үйлдэхээр УОК-т хүсэлт хүргүүлээд байна.

УОК-ын зөвшөөрөлтэй холбоотойгоор нислэгийн хуваарьт өөрчлөлт орох магадлалтай болно.                                       

                                             Нислэгийн тийзний үнэ:

Нислэгийн чиглэл

Том хүн (12 болон 12-с дээш)

Хүүхэд (2-с 12 настай)

Нярай ( 0-с 2 настай)

Улаанбаатар – Дели

775 ам доллар

400 ам доллар

80 ам доллар

Дели – Улаанбаатар

1025 ам доллар

525 ам доллар

100 ам доллар

Зорчигчийн ачаа 23 кг, гар тээш 7 кг зөвшөөрнө. Зөвшөөрөгдөх хэмжээнээс  илүү тээшийг нэг кг тутамд 5 ам.доллараар тооцож авна.

УОК-оос нислэгийн зөвшөөрөл гарсны дараа тухайн нислэгийн тийз бичих ажилтантай харьцах утасны дугаар, цахим хаяг болон тийз бичүүлэх заавар  зэргийг  жич мэдээлэх болно.

Нутаг буцах хүсэлтэй иргэд “Хүннү Эйр” компанитай холбогдож нислэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, нислэгийн тийз захиалахаас гадна   хийдүүдэд суралцдаг лам оюутнууд өөрсдийн зохицуулагчаар уламжлан тус ЭСЯ-нд бүртгүүлэх, нислэг эхлэхээс 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэж “сөрөг” хариу гарсан эсвэл Ковидын эсрэг вакцин хийлгэсэн нотолгоог бичгээр авсан шаардлагатайг анхаарна уу.

Лам оюутнуудын суралцдаг хийд дахь зохицуулагч нарын нэр, холбоо барих утасны хаягийг доор дурдав

 -  Дарамсалад - н.Нигани, утас: 9882982068,

- Сера хийд - н.Баттогтох, утас: 8197811747,

- Гоман хийд - н.Пүрэв-Очир, утас: 9945551935.

Онцгой шаардлагагүй тохиолдолд олон нийтийн  газруудаар зорчихоос зайлсхийх, гадаад улс болон бусад хот уруу зорчихгүй байх, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлий, малгай хэрэглэх, хүн хооронд  зайг барих, гараа ариутгах, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хүнсний хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарахыг болон үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөх  ялдамд Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook