Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


  • 29 July, 2020




Энэтхэг, Балба улсад суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Улсын Онцгой Комиссын Шуурхай удирдлагын штаб үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн энэ 8 дугаар сарын 5-ны Лхагва гаригийн Улаанбаатар–Шинэ Дели-Ханой-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр зорчих иргэдийн нэрс, иргэдээс нэмж ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан зорчигчдын нэрсийг баталгаажуулсныг өмнө мэдээлэсэн билээ.

Уг шийдвэрийн дагуу энэтхэгийн талаас нислэгийн зөвшөөрлийг авч МИАТ компанид хүргүүлсэн. Бангладешийн тал дамжин өнгөрөх нислэгийн зөвшөөрлийг ойрын хугацаанд өгнө гэдгээ мэдэгдээд байна.

Тусгай нислэгийн бэлтгэл үндсэндээ хангагдаж байгаатай холбогдон суудал нь баталгаажсан иргэд хувийн бэлтгэлдээ тухайлбал, дараах цөөн зүйлд анхаарна уу. Үүнд:

Монгол Улсын ЭМЯ-ны шийдвэрийн дагуу нислэг эхлэхээс 48 цагийн дотор корона вируст халдварын шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний сөрөг гарсан хариуг биедээ авч явах,

• Шинэ Дели дахь Апполо эмнэлгийн лабораторт шинжилгээ хийлгэж хариуг өөрийн нэр дээр авч болно. Чингэхэд, др. GAURAV THAКRAL-тай +91 9971335569 дугаарын утсаар холбогдон паспортын мэдээллээ өгч, тов тохироод 2450 рупи төлж шинжилгээнийхээ хариуг дараа өдөр нь авах боломжтой.

• Тухайн иргэн эзэмшдэг нь нотлогдсон гар утасны дугаараар шинжилгээнийхээ хариуг авсан тохиолдолд шинжилгээ хийлгэсэн төлбөрийн баримт зэргийг хавсаргах,

• Корона вирусын шинжилгээний бичгийг агаарын хөлөгт суухад шалгах тул биедээ авч явах,

• Тусгаарлах байранд 21 хонох тул Онцгой байдлын Ерөнхий газрын данс (ХААН БАНК 5084538375)-д байр, хоол, унааны зардалд нэг сая 60 мянган төгрөг (6-18 настай хүүхэд 640 мянган төгрөг)-ийг тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР, ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг тодорхой дурдан шилжүүлэх,

• Паспорт, бусад бичиг баримтын хүчинтэй хугацааг нягталж, визийн тань хугацаа хэтэрсэн тохиолдолд Гадаадын иргэдийг бүртгэх алба (FRRO)-д цахимаар хандаж өргөдлийг тань хүлээн авлаа гэдэг нотолгооны хуудсыг хэвлэн авах,

• Шинэ Дели хотын нисэх буудал (IGIA, Terminal 3)-д эрүүл мэндийн болон бусад үзлэг шалгалтад дугаарлах, “Air India” компанийн хэсэгт бүртгэл хийлгэж үйлчлүүлэх зэрэгт багагүй хугацаа орж болзошгүй тул тухайн өдрийн 15.00 цагаас хожимдолгүй хүрч очих,

• Бусад муж, орон нутгаас Делид ирэх, онгоцонд суугаад Улаанбаатар хотноо очтол багагүй хугацаа шаардагдаж мэдэх учир унд, хоолоо зохицуулах, хадгалах хугацаа дуусаагүй, сав, баглаа боодол нь бүрэн бүтэн ус, ундаа, хүнсний бүтээгдэхүүн, гар ариутгах шингэн, амны хаалт хэрэглэхээс гадна бээлий, малгай, битүү хувцас өмсч, хоорондын зайг барих,

• Ам хамраа содатай, бүлээн усаар зайлахын хамт аяга тавгийг гар дамжуулан хэрэглэхээс зайлсхийх,

• Үндэслэл нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, тайван байх,

• Энэ удаагийн нислэгт багтаагүй боловч эхэ орондоо буцах хүсэлтэй иргэдийн хувьд ЭСЯ-нд хандаж бүртгүүлд хамрагдахыг мөн зөвлөж байна.

 

Нислэгийн хуваарь:

• OM7757, ULN 0900 – HAN 1245, 5 AUG, B737-800-EI-CXV 172

• OM7757, ULN 1340 – DEL 1645, 5 AUG, B737-800-EI-CXV 174

• OM7758, DEL 1845 – HAN 0020 (+), 5 AUG, B737-800-EI-CXV 174

• OM7758, HAN 0120 – ULN 0716, 6 AUG, B737-800-EI-CXV 173

 

Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье. ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

1. 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар

2. 08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар

3. 08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар

4. 08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар

5. 08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар

6. 08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар

7. 08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар

8. 08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит

9. 08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

10. 08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

11. 08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

12. 08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

13. 08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

14. 08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook