Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


  • 03 June, 2021




Шинэ Дели хот

2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр  

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад суугаа монголчуудын төлөөлөлтэй өнгөрөгч 5 дугаар сарын 28-ны өдөр цахимаар уулзав. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын эхний 110 хоногт хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж иргэдийн санал, хүсэлтийг  хүлээн авав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн  хилийн чанадад оршин сууж буй иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн талаар цахим уулзалтын явцад хийсэн мэдээллийг News | Embassy of Mongolia (embassymongolia.in) холбоос-линк рүү орж үзэж танилцана уу.

Монгол Улс 6 дугаар сарын 1-ний өдрөөс  Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, Энэтхэг, Киргиз зэрэг 10 улстай хилээ нээж тус улсын иргэд дээрх улсуудад зорчих боломжтой болов. Монгол Улсын иргэд эх орондоо очиход цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй, вакцинд хамрагдаагүй тохиолдолд 14 хоног (тусгаарлах байранд  болон гэрийн тусгаарлалтад тус бүр 7 хоног) тусгаарлана. Вакцины  бүрэн тунд хамрагдаад 14+ хоносон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Халдваргүй буюу ногоон бүсээс очиж буй иргэдийг долоо хоног тусгаарлан ажиглахаар журамд тусгажээ. Харин мутацид орсон вирус илэрсэн орноос очиж буй иргэдийг тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагдах аж. Түүнчлэн, нутаг буцахаас 3 хүртэлх хоногийн өмнө PCR шинжилгээ хийлгэж “сөрөг” хариу авсан нотолгоо бичгийг хэвлэж биедээ авсан байх шаардлагатай юм байна.

“Хүннү Эйр” компани 6 дугаар сард Улаанбаатар-ШинэДели-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх саналыг УОК-т хүргүүлсэн, нисэх онгоцны багтаамж бага, суудал цөөн тул дурдсан нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд +91 9971099068 утсаар болон mongoliadelhi@gmail.com цахим хаягаар тус ЭСЯ-нд бүртгүүлэх, нислэг болон тийзийн талаар холбогдолтой мэдээллийг “Хүннү Эйр” компанитай холбогдож авах боломжтой.

Иргэд https://www.cowin.gov.in/home, Aarogya Setu апплекейшн ашиглан ковид-ын эсрэг вакцины хоёр тунг хийлгэж дархлаажуултад бүрэн хамрагдсан тохиолдолд дурдсан Гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлсэн гар утсаар хүлээн авах боломж бүрдэж байна.

Цар тахлын халдварын тохиолдол сүүлийн нэг сар хагсын хугацаанд буурч байгаа хэдий боловч онцгой шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газруудаар болон  бусад муж, хот уруу зорчихоос зайлсхийх, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлий, малгай хэрэглэх, хүн хооронд зайг барих, гараа ариутгах, савантай усаар угаах, ам хамраа зайлах, халуун усны ууранд утах, вакцинжуулалт хамрагдаж  биеийнхээ дархлааг дэмжихээс гадна хүнсний хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах,  шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөж байна.

Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook