Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


  • 16 June, 2021




Шинэ Дели хот

2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Энэтхэг улcын Засгийн газар тус улсад оршин сууж буй гадаадын иргэдийн визийн хугацааг цар тахлын хөл хорионы улмаас олон улсын нислэг сүүлийн 15 сарын турш зогссонтой холбогдон энэ оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байна. Иймд Энэтхэг улсад суугаа монгол иргэд оршин суугаа газрынхаа харьяа цагаачлалын албанд  виз сунгуулах өргөдөл хүсэлтээ өгөх боловч  заавал хариу хүлээх шаардлагагүй,  визийн хугацаа хэтэрсний торгууль төлөхгүй болж байна.  Гэхдээ  нийт гадаадын иргэдийн нэгэн адил Энэтхэгийн хилээр гарахын өмнө Цагаачлалын албанд хандаж хилээр гарахад татгалзахгүй гэдэг зөвшөөрөл авдаг журам урьдын хэвээр үйлчлэх юм байна.  

УОК-ын өнгөрөгч Даваа гаригийн хурлаас  ойрын үед тусгай үүргийн нислэг зохион байгуулж Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад  байгаа, нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.  ислэг энэ 6 дугаар сард байх болов уу гэдэг хүлээлт байна. Нислэгийн тов гарсан даруй тус ЭСЯ-ны цахим хуудас болон нүүрномоор мэдээлэх болно. Тусгай нислэгт цөөн суудал байгаа тул иргэд хүсэлтээ ЭСЯ-нд ирүүлэх, вакцинд хамрагдаагүй тохиолдолд нислэг эхлэхээс 72 цагийн өмнө шинжилгээ хийлгэж “сөрөг” хариу авсан байх шаардлагатай.

Цаашид нислэгийн тоог нэмэгдүүлж хуваарийн дагуу тогтмол нислэг үйлдэх саналыг БНЭУ-ын Засгийн газар нааштай хүлээн авч зарчмын зөвшөөрөл өгсөн тул Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн ерөнхий газарт тодорхой мэдээлэл, санал, хүсэлтийг хүргүүлэхээр ажиллаж  байна.

Нэн шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газруудаар зорчихоос зайлсхийх, гадаад улс болон бусад хотууд уруу зорчихгүй байх, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлий, малгай хэрэглэх, хүн хооронд зайг барих, гараа ариутгах, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хүнсний хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарахыг зөвлөж байна.

Элчин сайдын Яамнаас консулын дэмжлэг туслалцаа авах иргэдэд утас: +91-9971099068, цахим шуудан: mongoliadelhi@gmail.com-аар холбогдох, хүсэлтийг тань ГХЯ-ны Консулын газарт шуурхай уламжлахад дараах мэдээлэл шаардагдахыг зөвлөж байна. Үүнд:

-     Хувийн өргөдөл,

-     Гадаад паспорт, визийн хуулбар,

-     Оршин суугаа газрын хаяг, холбогдох утасны дугаар,

-     Монголд холбоо барих ар гэрийнхний харилцах утасны дугаар эдгээр болно.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөх ялдамд Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook