Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


  • 21 June, 2021




Шинэ Дели хот

2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр                                                          

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

УОК эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ татан авах зорилгоор Улаанбаатар-Дели-Улаанбаатар чиглэлд  захиалгат нислэг үйлдэхийг “Хүннү Эйр” компанид зөвшөөрсөн. Тус компани уг  захиалгат нислэгийг  энэ оны 6 дугаар сарын 28-ны Даваа  гаригт  зохион байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв. Захиалгат нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд ЭСЯ-ны +91-9971099068 утсаар болон mongoliadelhi@gmail.com цахим шуудангаар холбогдон бүртгүүлэх, Монгол дахь “Хүннү Эйр” компанитай холбогдож нислэгийн тийзийг худалдан авах нь зүйтэй.

Тус захиалгат нислэгээр зорчих иргэд нислэг эхлэхээс 72 цагийн өмнө  “PCR шинжилгээ хийлгэж “сөрөг” хариуг бичгээр авсан байх шаардлагатай. Мөн хоёр тун вакцинд хамрагдсан, өвчлөөд эдгэрсэн зэргээс үл хамааран Улаанбаатар хотноо очоод тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах журамтай. Тусгаарлах байрны зардал хоногийн 50 мянган төгрөг, дараах зааврын дагуу урьдчилан төлсөн байх шаардлагатайг анхаарна уу.

  • 5  хүртэлх настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 420 мянган төгрөг, 18 + настан  хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 700 мянган төгрөгийг ”Хаан” банкны 5084535375 дугаартай дансанд Онцгой байдлын ерөнхий газарт хаяглан шилжүүлнэ.
  • Төлбөрийг шилжүүлэхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар тусгаарлах байрын төлбөр гэдгийг заавал тодорхой бичнэ.
  • Төлбөрийг зөвхөн банкны теллер, мобайл банк, интернет банкаар төлсөн байх шаардлагатай.

Захиалгат нислэгт бүртгүүлсэн, нислэгийн тийз худалдан авсан иргэд хувийн  болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарахын хамт Энэтхэг улсын нисэх буудал, хилийн хяналтын албадад үзүүлэх дараах зүйлийг дахин нягтлахыг зөвлөж байна. Үүнд:

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа, Энэтхэг улсын визийн хүчинтэй хугацааг шалгаж, бичиг баримтуудаа биедээ авах,
  • Нислэгийн тийзийг хэвлэж авсан байх.
  •  Нисэх буудал гэх мэт олон нийтийн газарт халдвараас сэргийлж амны хаалт, бээлий, хамгаалах хувцас, гар ариутгагч зэргийг тогтмол хэрэглэхээр базааж бэлтгэх,
  • Олон улсын нислэг эхлэхээс наад зах нь 3 цагийн өмнө нисэх буудалд очиж бүртгэлд хамрагдах.
  • Энэтхэг улcын Засгийн газар гадаадын иргэдийн визийн хугацааг цар тахлын хөл хорионы улмаас 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан тул оршин суугаа газрынхаа харьяа цагаачлалын албанд виз сунгуулах өргөдөл хүсэлтээ өгөх боловч  заавал хариу хүлээх шаардлагагүй,  визийн хугацаа хэтэрсний торгууль төлөхгүй, гэхдээ хилээр гарахын өмнө Цагаачлалын албанд хандаж хилээр гарахад татгалзахгүй гэдэг зөвшөөрөл авсан байх тухай өмнөх захидлаар мэдээллснийг анхаарна биз ээ. 

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгах. Шинэ сэргэг мэдээ мэдээллийг шуурхай дамжуулахад дөхөмтэйг зөвлөхийн хамт эрүүл энх, сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook