Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


  • 27 July, 2021




Шинэ Дели хот

2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр                                                                      

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа иргэд Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

“Хүннү Эйр” компани энэ оны наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа тул дурдсан нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд +91 9971099068 утсаар болон mongoliadelhi@gmail.com цахим хаягаар тус ЭСЯ-нд бүртгүүлэх, нислэгийн болон тийзийн талаарх мэдээллийг “Хүннү Эйр” компанитай холбогдож авах боломжтой.

Монгол Улсын УОК коронавируст цар тахлын үед гадаад улсаас очиж буй зорчигчидтой холбоотой авч хэрэгжүүлж байгаа нэмэлт зарим зохицуулалтыг мэдээлье. Үүнд:

  • Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрсэн (нотлох баримт бичигтэй) зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
  • Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрсэн /нотлох баримт бичигтэй/ гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжиж буй зорчигчоос (0-5 насны хүүхэд хамаарахгүй) Монгол Улсын агаарын болон авто замын хилийн боомтод “PRC” шинжилгээ авна.
  • Гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжиж байгаа зорчигчид агаарын болон авто замын хилийн боомтод “PCR” шинжилгээ өгөхдөө гэрийн ажиглалтад байх  хугацаанд  оршин суух хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг үнэн зөв бүртгүүлнэ.
  • Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор “PCR” шинжилгээ өгч, сөрөг хариу гарсныг нотлох баримт бичигтэй байх шаардлагатай.
  • Энэтхэг улсын Гадаадын иргэдийг бүртгэх алба тус улсад суугаа гадаадын иргэдийн визийн хугацааг наймдугаар сарын 31-нийг хүртэл албан ёсоор сунгасан тул иргэд Гадаадын иргэдийг бүртгэх албанд хандаж хүсэлтээ өгөх, нислэг эхлэхээс  өмнөх 72  цагийн хугацаанд цар тахлын шинжилгээ хийлгэж “сөрөг” хариуг бичгээр авсан байхыг энэ ташрамд дахин сануулья.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөхийн хамт эрүүл энх, сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook