Notice


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


  • 01 August, 2020




Энэтхэг, Балба, Бангладеш, Шри Ланкад улсад суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Улсын Онцгой Комиссын Шуурхай удирдлагын штабын шийдвэрээр үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани энэ 8 дугаар сарын 5-ны Лхагва гаригийн Улаанбаатар-Шинэ Дели-Ханой-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэв. Тусгай үүргийн энэ удаагийн нислэгт нийт 165 иргэн, түүний дотор Энэтхэг, Балба улсаас 144 иргэн (лам оюутан 114, бага насны хүүхэдтэй гэрбүл 14, жирэмсэн 1, эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 38 хүн) эх орондоо буцлаа.

Уг нислэг Улаанбаатар хотын Чингэс хааны олон улсын нисэх буудалд Улаанбаатарын 07.22 цагт газардав. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголын Үндэсний Их сургуулийн дотуур байранд тусгаарласан байна.

Нислэгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан УОК, ГХЯ, Энэтхэг, Бангладеш, Балба улсын холбогдох байгууллага, хүмүүст болон иргэддээ ЭСЯ талархаж байна.

Шри Ланка, Бангладешид саатсан иргэдийн Сөүл, Истанбулын дамжих нислэгт хамрагдах хүсэлтийг ГХЯ-ны Консулын газарт болон тухайн Дипломат төлөөлөгчийн газруудад уламжилсан болно. Тиймээс Монгол Улсын ЭМЯ-ны шийдвэрийн дагуу нислэг эхлэхээс 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний сөрөг гарсан хариуг биедээ авч явах,

Тухайн иргэн эзэмшдэг нь нотлогдсон гар утасны дугаараар шинжилгээнийхээ хариуг авсан тохиолдолд шинжилгээ хийлгэсэн төлбөрийн баримт зэргийг хавсаргах,

Коронавирусийн шинжилгээний бичгийг агаарын хөлөгт суухад шалгах тул биедээ авч явах,

Тусгаарлах байранд 21 хонох тул Онцгой байдлын Ерөнхий газрын данс (ХААН БАНК 5084538375)-д байр, хоол, унааны зардалд нэг сая 60 мянган төгрөг (6-18 настай хүүхэд 640 мянган төгрөг)-ийг тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР, ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг тодорхой дурдан шилжүүлэх,

Паспорт, бусад бичиг баримтын хүчинтэй хугацааг нягталж, визийн тань хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн орны Гадаадын иргэдийг бүртгэх албад цахимаар хандаж өргөдлийг тань хүлээн авлаа гэдэг нотолгооны хуудсыг хэвлэн авах нь зүйтэй.

Энэтхэг, Бангладеш улсуудад цар тахлын халдвар буурахгүй байна. Балба улсад хөл хорионы дэглэм дахин үйлчилж эхлэлээ. Иймд манай иргэд гараа савантай усаа усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний хадгалах хугацаа, сав, баглаа боодлын нь бүрэн бүтэн байдлыг анхаарах, гар ариутгах шингэн, амны хаалт хэрэглэх, гадуур, олон нийтийн газруудаар явахад бээлий, малгай, битүү хувцас өмсч, хоорондын зайг барихад урьдын нэгэн адил анхаарах, үндэслэл нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, тайван байх, анд нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа аль болон тайван байлгах,

Нислэгт багтаагүй үлдсэн, эх орондоо буцах хүсэлтэй иргэд тус ЭСЯ-ны утсаар болон цахим хаягаар бүртгүүлхийг зөвлөж байна.

Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 27


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 22


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 оны 6 дугаар сарын 21-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 3.


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 13-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-Н


ЭНЭТХЭГ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021-02-23


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 ны 12-р сарын 23-н


LINK (SOCIAL MEDIA) FOR “EXPORT MONGOLIA 2020” DECEMBER 15-16, 2020


“EXPORT MONGOLIA 2020”


EXPORT MONGOLIA 2020 POSTPONED


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11 дүгээр сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 11-р сарын 6-н


NOTICE - 29 October 2020


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10-р сарын 14-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


ИРГЭДИЙН АНХААРАЛД


Иргэдийн анхааралд


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД Шинэ Дели хот 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020 оны 7 дугаар сарын 29-н


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


Government Sites


Office of the President of Mongolia

State Great Khural (Parliament) of Mongolia

Government of Mongolia

Ministry for Foreign Affairs of Mongolia

Mongolian Immigration Agency


News Sites


MONTSAME

news.mn

MNB Facebook