Notice


АЛДАРТ ЭХИЙН ОДОН


  • 28 January, 2022




Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одон олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсон. Иймд Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон хавсран суугаа орнуудад оршин сууж байгаа “Алдарт эх”-ийн одон авах болзол хангасан Монгол Улсын иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн 2022 оны  3 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг хүсэе. Үүнд: 

 1.    Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);

2.    Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3.    Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;

4.   Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5.    Анкет зэрэг болно.

 

Дээрх баримт бичгүүдийг тус ЭСЯ-аар баталгаажуулсан байх шаардлагатайг анхаарна уу.

 

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД

СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ